П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна

admin@talim.mn
2026/03/10

Сурагчид нэгнээ зодож, дээрэлхсэн бичлэг цахим орчид цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ.

       Тэрбээр "Нийгмийн сүлжээнд гарсан бичлэгийг харсан. Тэгэхээр бид хоёр, гурван бодлогын шинжтэй арга хэмжээ авах ёстой гэж харж байна. Хамгийн түрүүнд аюулгүй сүлжээ. Хүүхэд гэр, сургууль гээд хаана ч байсан аюулгүй байх ёстой. Иймээс аюулгүй сүлжээг бий болгох, үе тэнгийн дээрэлхэлт бий болохгүй орчинг бүрдүүлэх чиглэл рүү хандсан хөтөлбөр боловсруулахаар яаман дээр Ажлын хэсэг гараад, ажиллаж байна. Үе тэнгийн дээрэлхэлт харамсалтай нь улам цахимжиж, хувь хүний нууц, нэр хүнд рүү халдсан шинжтэй болж байгаа нь ноцтой. Энэ ч үүднээс аюулгүйн сүлжээнээс гадна Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулаад, өнөөдөр яамдаас санал авахаар гаргасан байгаа. Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барьна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж, мэдээлэл өгч энэ хуулийн төсөл дээр ярилцаж байгаа. Энэхүү хуулийн төсөлд олон оролцогчийг хамруулж ярилцах ёстой. Олон ч хэлэлцүүлэг хийх ёстой. Австрали Улсад гэхэд нийгмийн сүлжээнд хүүхдүүд 16 нас хүртлээ оролцохгүй гээд нас заагаад хязгаарлачихлаа. Мөн Франц, Испани гээд бусад улс энэ харилцааг зохицуулдаг болж эхэлж байна. Тиймээс бид олон талаас нь харж ултай шийдвэр гаргаж, хүүхдийн эрхийг хамгаалах ёстой. Ер нь энэ дээрэлхэлт, зохисгүй үйлдэл ноёлдог л байж болохгүй. Тухайлбал, нэг нь нэгийгээ шоолж, дээрэлхэж байхад бусад нь дэмждэггүй байх. Бид бас сая Финланд Улстай боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын комиссын хурлаар ярилцсан. Тэгэхээр бид хүүхдийн эрхийг авч үзэхдээ энэ мэтээр ярилцан, шийднэ. Нөгөө талаар эцэг, эх ч анхаарах хэрэгтэй. Гэр бүл доторх уур амьсгал, харилцаа хүүхдийн тусгал байдаг.  Багшийн үйлдэл ч нөлөөлдөг. Тиймээс зөв үлгэрлэл үзүүлэх дээр анхаарах ёстой" гэв. 

П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10