МИАТ: Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг эх оронд нь авчирна

admin@talim.mn
2026/03/10

Иран улсад Израйль, АНУ хамтран цэргийн ажиллагаа явуулснаар Ойрхи Дорнодын бүс нутагт агаарын орон зай хаагдах, олон улсын нислэгүүд хязгаарлагдаад байна. Үүссэн хурцадмал байдлын улмаас Ойрхи Дорнодын бүс нутагт жуулчилж явсан болон ажил эрхлэхээр очсон Монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтийг тавьснаар холбогдох газрууд арга хэмжээ авснаар тусгай үүргийн нислэг илгээхээр болсон. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсын иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг өнөөдөр /2026.03.10/ зохион байгуулна. Энэхүү нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд үйлдэхээр төлөвлөжээ.

МИАТ компанийн мэдээлснээр, нислэгийн бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд Boeing 767 загварын 252 суудалтай онгоц ашиглах аж. Нисэх багийн бүрэлдэхүүнд 20 хүн ажиллах ба зорчигчдын суудлын зохион байгуулалтаас шалтгаалан нэг удаагийн нислэгээр 243 хүртэл иргэнийг эх оронд нь авчрах боломжтой. Онгоц Улаанбаатараас гуравдугаар сарын 10-ны 07:40 цагт хөөрч, Дубайн Al Maktoum International Airport (DWC) олон улсын нисэх буудалд газардсаны дараа Монгол Улсын иргэдийг авч Улаанбаатар руу буцах аж.

Дубай хотын нисэх буудалд онцгой протокол хэрэгжүүлж эхэлсэн нь бүс нутгийн пуужин, дроны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, агаарын коридорыг хэвийн ажиллуулах зорилготой гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. Тус үйл ажиллагааг United Arab Emirates Air Force болон иргэний нисэхийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Одоогоор Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин сууж, 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд аж. Түр зорчиж буй бүх 148 иргэн буцах хүсэлтээ гаргасан бол байнга оршин суудаг иргэдээс 20 хүн мөн эх орондоо буцах хүсэлт илэрхийлжээ.

Онцгой үүргийн нислэгийг Засгийн газрын шийдвэрээр дайн, байгалийн гамшиг, цар тахал зэрэг нөхцөлд гадаадад гацсан иргэдийг богино хугацаанд эх оронд нь татан авах, хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10