Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгтэйг торны цаана суулгав уу? ​

admin@talim.mn
2026/03/09

Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар буюу Монополийн эсрэг газрын Улсын байцаагчаар ажилладаг, өрх толгойлсон эмэгтэй тус аймагт ломбард ажиллуулдаг иргэн прокурорын байгууллагаар далайлган төмөр торны цаана суулгасан асуудлаар найз нь сошиэл орчинд ийнхүү бичжээ

ӨВӨРХАНГАЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГОМДОЛТОЙ БАЙНА...

Миний найзыг Гомбосүрэнгийн Амардэлгэр гэдэг. Зургаан хөөрхөн үртэй, алдарт эхийн 1 дүгээр одонтой ээж. 

Найзын маань том хүү оюутан, 2 дахь охин нь 9 дүгээр анги, зулай зулайгаа гишгэн төрсөн зургаан үрийнх нь хамгийн бага нь дөрөвхөн настай бяцхан хүү бий. 

Хүүхдүүд нь ямар өхөөрдөм, хөөрхөн гэж санана. Дэндүү зөв хүмүүжилтэй, зөөлөн хөөрхөн ааштай, дөмөг хүүхдүүдийг миний найз өсгөн хүмүүжүүлж байгаа.

Миний найзад хар багаас нь амьдрал зөөлөн хандаагүй. Нялх багадаа ээжийгээ алдан өнчирч, өвдөж зовж, өвчин зовлонгоо хүчирхэгээр давж, өдий хүртэл амьдралын хатуу хөтүүд сөхрөлгүй зүтгэж яваа чадалтай эмэгтэй.

Ардаа хичнээн хүнд ачаатай, зүдэрч яваа ч наанаа үргэлж инээж, бусдад дандаа урам хайрлаж, байгаагаа илүүчилж, заримдаа сахилгагүй хүүхэд адил дүрсгүйтэн найзуудаа инээлгэж явдаг цагаахан амьтан ш дээ муу найз минь.

Амараа минь Өвөрхангай аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар буюу Монополийн эсрэг газрын Улсын байцаагчаар ажилладаг.

Ганц дайчин ганцаарддаггүй гэдэг шиг цор ганцаараа энэ ажил албанд нэр төртэйгөөр зүтгэсээр л яваа.

Нэр төртэйгөөр гэдэг нь амаргүй ажлыг ганцаараа нугалдаг гэсэн үг л дээ.

Найз минь үнэнч шударгаар ажлаа хийснийхээ төлөө Мартын-8-ны энэ өдөр,  төмөр торны цаана сууж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр найзыгаа бодохоор, ээжийгээ хүлээж байгаа бяцхан үрсийг нь бодохоор нулимс урсаж, цээж хөндүүрлэж байна.

Хоригдсоных нь маргааш орой Шүүхээс зөвшөөрлийн бичиг авч хорих байранд очиж найзтайгаа уулзсан. Уулзсан ч гэж дээ, шилэн хананы 2 талаас бараа бараагаа харалцан утсаар ярьсан. 

Амараа минь уйлж байна лээ, "найз нь ажлаа хийж яваад л гэмт хэрэгтэн болчихлоо, найзыгаа битгий орхиорой" гэж хэлсэн. Би ч уйлсан. Одоо ч уйлаад л бичиж байна.

Амараа минь хуульч мэргэжилтэй. Хуулийн байгууллагад ч цөөнгүй жил ажилласан. Тийм ч учраас өөрөө бүхнийг мэдэж байгаа. "Найзад нь сайн хүмүүсийн дэм хэрэгтэй байна, давж заалдах хугацаа хүртэл найз нь 2 сар ямар ч гарцгүй хоригдоно. Давж заалдах хурлаар ахиад ял оногдвол найз нь хүүхдүүдээ яанаа..." гээд л уйлсан эвий, найз минь.

Яагаад гэвэл: Найз минь ажлаа хийж яваад л торны цаана орчихлоо, үнэхээр харамсаж байна.

Олон жил ломбард ажиллуулж, Өвөрхангай даяар шулаач, шуналтайгаараа алдартай нэг хүнийг мөнгө угаадаг гэдгийг нь илчилж, торгууль тавьсных нь төлөө нөгөө хүн нь торгууль төлөхгүй гэсэндээ гомдол гаргаж найзыг маань ялласан.

Шүүхээс гурван удаа цагаатгах шийдвэр гарсан ч Өвөрхангайн Прокурорын байгууллага ахин дахин давж заалдсаар торны цаана суулгаж амрах шиг байна тэд...

Шүүх, Прокурор чинь яллах гэж ямар их улайрдаг юм бэ...??? 

Олон хүүхэдтэй, амьдралаа бараг ганцаараа авч явдаг эмэгтэй хүнийг боддоггүй юм гэхэд хэдэн нялх үрийг нь бодож болдоггүй юмуу???

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг, дээдэлдэг төр, шүүх, хууль хаачив...???

Өвөрхангайн Шүүх хоёр удаа цагаатгах шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл хэргийг ахин дахин буцаасаар яллаж чадлаа.

Энэ хэргийг нэлээд хөөцөлдөнө өө, Өвөрхангайн Шүүх, Прокурорын гаргасан шийдвэрт эргэлзэж байна...

Ямбатанд үйлчилдэг, ядарсанд засагладаг хууль, шүүхтэй байхыг ҮЛ ТЭВЧИНЭ...


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24