2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа

admin@talim.mn
2026/03/06

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2025 оны 1-р сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8 хувиар, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 24.9 хувиар, хараа хяналтгүй хүүхдийн тоо 52.8 хувиар, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6 хувиар буурчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оноос 18.2 хувиар, хүүхэд холбогдсон гэмт хэрэг 17.3 хувиар буурсан байна.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар "Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын "Цэгцрэх хөдөлгөөн"-ий нэг чухал хэсэг юм. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Бодлого батлаад орхихгүй, бодитой үр дүн гаргах ёстой" гэв.

Хуралдаанаар хүүхдийн зуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулалт, зөвшөөрөл олгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд хөндөн ярилаа. Тиймээс хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Мөн хүүхдийн зуслан чиглэлийн тээвэр, зам харилцааг сайжруулахад хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Тиймээс 2026 онд гурван чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар онцоллоо. Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг сануулав. Хоёрдугаарт, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх хүрээнд 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, боловсрол хөгжлийн байгууллагуудын стандарт, үйлчилгээний чанарыг үе шаттай сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийг даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10