2023 онд соёлын салбарын цалинг 76 хувиар өсгөснөөс хойш нэмэгдээгүй өдийг хүрчээ

admin@talim.mn
2026/02/24

Энэ оны буюу 2026 оны төсвийг батлахад багш, эмч нарын цалинг тус тус тодорхой хэмжээгээр нэмэх саналыг Засгийн газраас гаргаж, УИХ-аар батласан билээ. Гэвч энэхүү цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг хүргэхийн тулд соёлын салбарын албан хаагчдыг цомхотгох болсон нь тус салбарынхны бухимдлыг төрүүлээд байгаа юм. "Цалинг нь нэмээгүй атлаа цомхотгол хийх гэлээ. Соёлын салбараа ингэж хаяж болохгүй" гэх байр суурийг тэд илэрхийлээд байна.

Соёлын салбарынхны цалинг хамгийн сүүлд одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд Соёлын сайд Ч.Номингийн А/390 тушаалаар 76 хувиар нэмж байсан юм. Багш, эмч нарын дундаж цалинг ойрын хугацаанд 3 сая гаргаж нэмэхээр төлөвлөж буй ч соёлын салбарынхны цалин 1.4 сая төгрөг хэвээр байна. 

Энэ талаар Соёлын сайд асан Ч.Номин "Олон жил соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага байгаагүй учраас соёлын ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлс төрийн бодлогын гадна орхигдож ирсэн. Соёл урлагийг түгээдэг, хүн ардаа соён гэгээрүүлдэг тэдгээр ажилтнуудын маань үндсэн цалин дунджаар 780 мянган төгрөг байсан.

Амьдрал дээр 780 мянган төгрөгөөсөө нийгмийн даатгал, орлогын албан татвар төлөөд гар дээрээ хэдэн төгрөгтэй үлдэнэ. Өмсөж зүүхгүй, эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн талх тариа, мах, гурилаа авч амьдралаа залгуулахад ч хангалтгүй. Тиймээс тухайн үед салбар хариуцсан сайдын хувьд цалин нэмэх шаардлагыг зүй ёсны хэрэг гэж үзсэн" хэмээжээ.

Инфляцын нөлөөгөөр одоо соёлын салбарын 1.4 сая төгрөг ч амьдралд нь хүрэлцэхэд хүндрэлтэй болсон талаараа тус салбарын албан хаагчид мэдэгдэж буй бөгөөд "Чингис хаан" одонт Морин хуур найрал хөгжимийн албан хаагчдыг хүртэл цомхотгохоор болсон нь олны бухимдлыг төрүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 15 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10