Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах шаардлага хүргүүлээд 1 сар өнгөрлөө

admin@talim.mn
2026/02/24

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрөгч нэгдүгээр сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтад орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмснээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30% нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, Засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуйн нэгж хохирлоо.

Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсэж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан. Цагаан сарын буузны өмнөхөн. 

Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатар-т хүргүүлээд нэг сар өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага тооцохын оронд “100 хоногт гарсан асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон.

100 хоногийн дараа зун болно, эрчим хүчний ачаалал буурна, асуудал намжсан мэт харагдана. Гэвч суурь шалтгаан нь шийдэгдэхгүй бол дараа жилийн идэр есийн хүйтэнд бид дахиад л эрчим хүчний хомстолд орж, хот даяараа хөлдөх эрсдэлтэй хэвээр үлдэнэ.

Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно. Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10