Финландын хоккейчид 5 дахь удаагаа Олимпын хүрэл медаль хүртлээ

admin@talim.mn
2026/02/22

Өвлийн Олимпын хоккейн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Финландын хоккейчид Словакийн багийг 6:1-ээр илт давамгайлан хожлоо. 

Финландчуудаас Себастьян Ахо (8 дахь минут), Эрик Хаула (29, 59), Роопе Хинтц (49), Каапо Какко (50), Йоэль Армиа (56) нар гоол оруулсан бол Словакийн багаас Томаш Татар (40) хариу гоол хийжээ. 

Ийнхүү Финландын хоккейчид 5 дахь удаагаа Олимпын хүрэл медалийг хүртлээ. Тэд өмнө нь 1994, 1998, 2010, 2014онуудад III байр эзэлж байжээ. Мөн 2022 онд Финландын шигшээ баг анх удаагаа өвлийн Олимпын аварга болж, 1988, 2006 онуудад мөнгөн медаль хүртэж байв. 

Харин Словакийн хоккейчид 2022 оны Бээжингийн Олимпоос хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт юм. 

Хүрэл медалийн төлөө Словакийн багийн бүрэлдэхүүнд Ярославлийн “Локомотив” багийн Мартин Гернат, Череповецийн “Северсталь”-ийн Адам Лишка, Москвагийн “Спартак” багийн довтлогч Адам Ружичка нар тоглолоо.  

Өнөөдөр буюу өвлийн Олимпын сүүлчийн өдөр алтан медалийн төлөөх Канад, АНУ-ын багуудын тоглолт 21.10 цагт /УБ-ын цагаар/ эхэлнэ.

Одоогийн байдлаар Олимпын медалийн хүснэгтийг Норвегийн шигшээ баг 18 алт, 11 мөнгө, 11 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол АНУ-ын тамирчид /11-12-9/, Нидерландын шигшээ баг /10-7-3/ удаалж байна.  Нийт 30 улсын тамирчид медаль хүртжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10