Ц.Соёл-Эрдэнийг төрийн хан хуурчаар үе залгамжлуулан томиллоо

admin@talim.mn
2026/02/22

Гал морин жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан, төрийн хан хуурчаар үе залгамжлуулан томилжээ.
Төрийн хан хуурч, МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалтай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг эгшиглүүлжээ. 
Түүний аав Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж 1992 оноос хойш Монгол төрийн хан хуурчаар ажилласан юм. Ардын жүжигчин, төрийн хан хуурч асан Ц.Цэрэндорж нь Монголын уламжлалт хөгжмийн нэрт төлөөлөгч, “Төрийн хан хуурч” хэмээх эрхэм цол хүртсэн авьяаслаг хуурч бөгөөд морин хуурын урлагийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг гэж үнэлэгддэг. Тэрбээр бага наснаасаа морин хуур хөгжмийг сурч, мэргэжлийн түвшинд эзэмшин, ардын болон уламжлалт аялгуу, уртын дууны хуурын татлагыг уран чадварлаг тоглодгоороо алдаршсан юм. 
Хүү Ц.Соёл-Эрдэнэ аавынхаа эгэл авьяас, ур чадварыг уламжлан эзэмшсэн бөгөөд ийнхүү төрийн хан хуурч цолыг гал морин жилийн шинийн нэгэнд хүртлээ.
Төрийн хан хуурын бэлгэдэл нь Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний соёлын дээд илэрхийлэл болж буй хөгжмийн зэмсэг юм. Энгийн морин хуураас ялгаатай нь төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд эгшиглүүлдгээрээ онцлогтой. Үүний гол бэлгэдэл нь төрийн сүр хүч, тусгаар тогтнол, Монгол төрийн дархлаа, бат бэх оршихуй, эв нэгдлийг илэрхийлэхэд оршино. Энэ нь эзэн Чингис хааны үеэс уламжилж ирсэн Монгол төрт ёсны бэлгэдэл юм. 

Морин хуурын толгой дахь морь нь монгол хүний эрх чөлөө, хийморь, хурд хүчийг бэлгэддэг. Хуурын хоёр чавхдас нь эх дэлхий ба мөнх хөх тэнгэрийн холбоо, хүний сэтгэлийн ариун чанарыг илэрхийлдэг байна.  

Ийнхүү өмнийн говиос хоёр дахь төрийн хан хуурч үе залгамжлан төрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 16 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10