“МЦХ ХК”-ийн захирал Б.Чинбат 300 гаруй сая төгрөгөөр архидаад зогсохгүй Төрийн өмчит 483 мкв хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг заржээ

admin@talim.mn
2026/02/13

 “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захирал Батжавын Чинбат гэж хуулийн дээгүүр хөндлөн гулд алхсан, эрх мэдлээ урвуулан ашигласан нэг нөхөрт төр хариуцлага тооцдог ч үгүй, тоодог ч үгүй өнөөг хүрлээ. Хөлд нь  хэдэн төрий байгууллагын ажилтнууд нь өртөж, хэлэх үгээ барж явна. Одоо бүүр ажил хаятлаа тулсан нөхцөл байдалтай байгаа гэх. 

Ер нь Монголын төрд бугшсан архичид, ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн нөхдөд хариуцлага тооцож чадахгүй бол төр гэж байгаад яах вэ дээ. 

        Тодруулбал, одоогийн УИХ-ын дарга Н.Учралыг Цахим хөгжлийн сайд байхад л Б.Чинбатын хэрээс хэтэрсэн тансаглал, төсвийн мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийж гарын салаагаар урсгасан талаарх аудитын дүгнэлт хүртэл гарч байв. Тэрбээр “ажилтнууддаа авч өгнө” хэмээн төсвийн мөнгөөр их хэмжээний виски худалдан авсан баримт аудитын дүгнэлтээр цагаан дээр хараар бичигдэн үлдсэн. Нийт 600 гаруй ажилтан албан хаагчтай тус компанийн хэнд ч энэ вискиний тал шил ч ногдоогүй гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм. Мөн 2024 онд компанийн эзэмшлийн зуслангийн байшин, 2 газар болон тоног төхөөрөмжүүд алга болсон гэх асуудал үүсч байж. 

Харин одоо тэрээр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн эзэмшлийн 483 мкв газар болон хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг хамтад нь бусдад шилжүүлэхээр завдаж байна. Энэ үйлдэл нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байгаа ч энэ нь  захирал Б.Чинбатад түй ч хамаагүй бололтой. 

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн албан ёсны цахим хуудаснаа өнгөрсөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийг бусдад шилжүүлэх тухай зарыг нийтэлжээ. Уг зард “...газарт байрлах барилгыг буулгаж оффис, үйлчилгээний төв барих ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлж ашиглалтад оруулах, барилгаас “Монголын цахилгаан холбоо” ХК-д тодорхой хувийг үнэ төлбөргүй шилжүүлж хамтран ажиллах”-ыг урьж байна гэжээ. Баригдах барилга нь 16 давхар байх нь. 

Уг нь энэ барилга газрын хамт нийт 11.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл Б.Чинбат нэг ч төгрөг авахгүйгээр “бэлэглээд” хариуд нь барилгын тодорхой хувийг авсан нэр зүүгээд өнгөрөхөөр санаархаж эхэлж. Мэдээж дундаас нь хэдий хэрийн ашиг зувчуулахыг хэн ч таашгүй. 11 тэрбумын хөрөнгийг үнэгүй бэлэглэсний хариу хэргийн эзэн хэнгэргийн дохиурынхаа халаасыг чамгүй түнтийлгэх нь мэдээж. 

Менежмэнтийн хувьчлал энэ тэр гэсэн гоё нэрийн цаана төрийн өмчийг зувчуулсан өчнөөн жишээг бид тоочиж чадна. Яг үүн шиг “тодорхой хувийг үнэ төлбөргүй авах” гэдэг шинэ халхавч гарч ирсэн бололтой. 

Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн байр ийнхүү хэзээ мөдгүй бусдад шилжүүлж, 600 гаруй ажилтантай энэ том айл орох орон, оочих аягагүй болоход тулжээ. Үүнд УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, салбарын сайд нь анхаарахгүй юм уу. 

Байнга алдагдалтай, хагас жилийн турш 14-хөн сая төгрөгийн ашигтай ажилласан гэх энэ компанийн захирал төсвийн мөнгөөр архи виски авч тансагладаг, аудитын дүгнэлтээр жил бүр зөрчил дутагдал илэрдэг ч зөөлөн суудалдаа шигдсээр байгаагийн цаана хэн гээч эрх мэдэлтний өмөг түшиг байна вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24