Х.Булгантуяа: Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих эрх зүйн орчин сайжирлаа

admin@talim.mn
2026/02/14

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлын индэрт тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тайлан мэдээллээ танилцууллаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн холбоо эв нэгдэлтэй, илүү идэвхтэй ажилласан, эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд сүүлийн жилүүдэд ахиж буй, хууль эрх зүйн орчин ээлтэй болсон, үүнд намын үе, үеийн удирдлагуудын дэмжлэг чухал байсан зэргийг онцолж байв. 

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан гэдгийг тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон. Тухайлбал, 1992 оны УИХ-д гурав, 1996 онд найм, 2000 онд ес, 2004 онд тав, 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдож байсан. 

Тэгвэл УИХ-д Монгол Ардын нам олонх байхдаа 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, мөн 2012 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд жендэрийн квотыг 20 хувь болгон батлуулсан. 

 

Үүний үр дүнд, 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо 11 болж нэмэгдсэн бол 2016 онд 13, 2020 онд мөн 13 эмэгтэй сонгогдсон байна. 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “2024 оны УИХ сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэдэг зохицуулалттай болсон. Намын жагсаалтаар сонгогдох тогтолцоог хуульд  тусгаж, жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байхаар тусгасан. 

 

Үр дүнд нь өнөөдрийн УИХ-ын 32 эмэгтэй гишүүний 24 нь нам, эвслийн жагсаалтаас сонгогдсон бөгөөд эмэгтэй 32 гишүүний 15 нь Монгол Ардын намаас, үүний ес нь намын жагсаалтаас сонгогдсон юм. 

СДМЭХ-ны гишүүдийн тоо гурван жилийн өмнө 94 мянга байсан бол өнөөдөр 125 мянгад хүрч өссөн байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 16 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10