Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

admin@talim.mn
2026/02/02

Монгол Улсын засгийн газраас баталсан  "Цахимаар нэн тэргүүнд”  бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.

"Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс  хэрэглээнд нэвтэрсэн байна.

Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар: Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж,  үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг  “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд  E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ.

“E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна Жишээлбэл:

1. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах

2. Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,

3. 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,

4. Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт

5. QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,

6. Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ , УДИРДАНА.

 Цаашлаад  энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм гэлээ.Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар бизнесээ нээж, үйл ажиллагаагаа хянах боллоо.Түүнчлэн E-Business платформ мобайл аппликейшнаар бизнес эрхлэгчдэд зориулсан нийгэм, эдийн засгийн албан ёсны шинэ мэдээ, мэдээллийг цаг үетэй нь нийцүүлэн, шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нь аппликейшний бас нэгэн онцлог юм.

 E-Business мобайл аппликейшн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдал багасаж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10