МАРТАЖ БОЛОХГҮЙ: Нүүрсний хулгайн бүлэглэлийг толгойлж, МӨРГӨЦӨГ хулгайлж зарсан ТОД МАНЛАЙ УЯАЧ Д.Дагвадоржийн хэрэг хаачив

admin@talim.mn
2026/02/02

             Сүүлийн хэдэн өдөр мартагдсан байсан нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Хууль зүй дотоод хэргийн сайд нар хулгайн хэргийг илрүүлэх талаар ярьж эхэлсэн. Ингэхдээ нүүрсний хулгайчдаа нуун дарагдуулж буй эрх баригч нам тэдгээрийн гар хөл болсон хуулийн байгууллагын дарга нарын асуудал ч хөндөгдөж олны анхааралд дахин хүрлээ. Гэхдээ нэг талдаа огт нэр дурьдахгүй байгаа нь бас анхаарал татна.  

             Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэж 2022 онд АТГ-аас одоогийн Эдийн засгийн байнгын хороон дарга, УИХ ын гишүүн Сэддорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын нэр бүхий 17 хүний нэрсийг зарлаж байсан ч нэг хүн ял аваа өнгөрсөн байдаг. Тухайн хэрэг шалгагдаж эхэлсэнтэй холбоотой “Тавантолгой транс”-ыг Д.Дагвадорж, Д.Хуушаан нараас гадна “Ажнай” корпораци хамтран байгуулсан нь улсын бүртгэлд бичигдсэн Таван толгой транс компанийн хамаарал бүхий этгээдүүдийг цагдан хорьж шалгасан. 

Ингэхдээ Таван толгой транс ХХК ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,

Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,

Ши Шао Хуаг 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Харин энэ хөрөг өдгөө сураггүй алга болжээ. 

Улмаар Таван толгой транс ХХК ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нь хэргээсээ мултарч, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон таван толгой транс компанийхаа нэрийг сольж Бүргэд транс болгож өөрчилжээ. Мөн 2025 онд Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа юм. 

Угтаа бол Таван толгой транс ХХК аар нүүрс хулгайлж улсыг их хэмжээний хохиролд унагасан гэх хэрэгт шалгагдаж байсан Д.Дагвадорж нь Таван толгой ХК аас алга болсон мөргөцөгийн хэргийг зохион байгуулсан толгойлогч гэдгийг олон эх сурвалж баталдаг. Гэвч бүхэл бүтэн мөргөцөг нуун дарагдуулж урд хөрш рүү олон удаа гаргаж хөлжсөн этгээд одоог хүртэл хариуцлага аа хүлээгээгүй хэвээр байна. 

        Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболдын хөндсөн 268 мянган тонн нүүрс буюу тухайн үеийн ханшаар 60 тэрбум төгрөгийн нүүрс 2013-2017 онд алга болсон байдаг. Орон нутгийн жижиг Тавантолгойгоос нэг том мөргөцөг алга болсон бөгөөд “Тавантолгой транс” компаниар дамжин тээвэрлэгдэж, хилээр гарсан. Харин тус компани тээвэрлэлтийн үеийн бичиг баримтаа үерт урсгасан гэдэг тайлбар өгч шалгуулахаас татгалздаг.

Тухайн цагт орон нутгийн жижиг Тавантолгойг өдгөө Өмнөговь аймгийг удирдаж буй Р.Сэддорж удирдаж байсныг эргэн сануулъя. Тэгвэл Д.Бат-Эрдэнэ гишүүн нь 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулж, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан ногдол ашгаас өөртөө 28.7 тэрбум төгрөг, өөрийн хамаарал бүхий компанид мөнгө шилжүүлжээ.  Орон нутгийн өмчит "жижиг” Тавантолгой жил бүхэн Өмнөговь аймагт ногдол ашиг өгдөг бөгөөд өнгөрсөн хугацаанд олгосон мөнгөн дүнгээс 6 тэрбум төгрөг сох дутсан асуудлыг мөн Д.Бат-Эрдэнэ гишүүн болон түүний хамаарал бүхий хүмүүстэй холбон шалгаж байсан ч мөн сураггүй алга болсон байна. Энэ мэтчилэн томоохон хулгайчдаа шалгах байтал өдгөө хэрэг хэрэгсэхгүй болох шатандаа явж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ гэдэг асуулт үлдэж байна. 

Бид дараагийн нийтлэлээрээ Бүргэд транс ХХК ийн захирал  Д.Дагвадорж мөргөцөг алга болсон гэх хэргээ хэрхэн аргалсан талаар баримтаар хүргэх болно.

Эх сурвалж: Asu.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 14 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10