Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг торгоно

admin@talim.mn
2026/01/29

Сар шинийн баяраа хоггүй угтахыг уриалж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаа мэдэгдсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталсан байдаг. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жил нийслэлд найман удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал болон цэвэрлэгээг хийх болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлэхдээ, "2026 онд Улаанбаатар хотод найман удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ерөнхий инженерийн А/02 дугаар тушаалаар батлагдсан. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Бүх цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үүрэгтэй байдаг. Гэхдээ Зөрчлийн хуулиар торгоно гэхээсээ илүү аж ахуй нэгжийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Мөн хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна" гэлээ. Улмаар иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 22 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10