"ДЦС4"-ийн гэмтлийг зассан. Гэхдээ Бөөрөлжүүтийн ЦС чадлын дутагдалтай хэвээр байна"

admin@talim.mn
2026/01/29

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлын мэдээллийг Диспетчерийн Үндэсний Төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХКаас танилцуулсан юм. Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар хэлэхдээ "Нэгдсэн сүлжээ ОХУ-аас импортоор 296 МВт-ыг авч байна. Дулааны цахилгаан станцуудын нийлбэр ачаалал 1,144 МВт болсон. Харин салхин цахилгаан станцууд 17 МВт-ыг, нарны цахилгаан станцууд 60 МВт-ыг үйлдвэрлэж байна. Батарей хуримтлуурын станцуудаас нийлбэр ачаалал нь 44 МВт-ын цахилгаан эрчим хүчнийг авч ажиллаж байна" хэмээсэн юм.

Харин ДЦС4-ийн долдугаар зуухны засварын ажлыг бүрэн дуусгаж, нэгдсэн сүлжээнд залгасан. Одоо тус станц 660 МВт буюу хэвийн горимд ороод байна. Дөрөвдүгээр цахилгаан станц өчигдөр оройн оргил ачааллын үед бүрэн чадлаараа оролцож,1,708 МВт хүрсэн. Гэвч Бөөрөлжүүтийн цахилгаан станц чадлын дутагдалтай хэвээр байгаатай холбоотой хязгаарлалт үргэлжилсэн. Нийтдээ 200 гаруй МВт-ыг хязгаарлах тооцоололтой байсан. Гэхдээ ДЦС4 маань 100 МВт-аар ачааллыг нэмж авсан учир хязгаарлах чадал багассан байгаа. Үүнтэй холбоотой оройн 22:00 цаг хүртэл 100 орчим МВт хязгаарласан.

ДЦС4-ийн гэмтлийг засварлаж дууссан ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хангамж доголдсон хэвээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа. Мөн чадлын дутагдал хэвээр. Одоогоор 150 МВт-ын эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 100-150 МВт орчим хэрэглээг хязгаарлаж, ажиллахаар тооцоо гарч байгаа тухай албаныхан мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 16 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10