Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг прокуророос буцаажээ

admin@talim.mn
2026/01/29

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан байна. Тодруулбал, яллагдагч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Нарангаравыг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зодож харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг өөрийн төрсөн хүүхдүүд болох Э.Н, Э.Ц, Э.Ц нарын эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа эхнэр О.Нарангаравыг хянах зорилгоор 2025 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 265 дугаар байрны гадна талын автомашины шороон зогсоол дээр байрлуулсан Лексус 470 маркийн 26-16 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ML 150 загварын, 99202222 дугаартай байршил тогтоох зориулалт бүхий төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, ингэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. Энэхүү хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг/ болон хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг өөрийн хүүхдүүдийн эсрэг үйлдсэн гэх боловч нэр бүхий хүүхдүүдийг хохирогчоор тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй, дээрх гэмт хэргийн үйлдэл болгоны үйлдэгдсэн гэх газар, цаг хугацаа, хүчирхийллийн төрөл, шинж чанарыг тогтоогоогүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, яллагдагчийн зарим өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, яллагдагч нь өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдлоо.

Иймд яллагдагч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нарын “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 14 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10