“Дакар ралли-2026” уралдаанаас Э.Халиунболд шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа

admin@talim.mn
2026/01/18

Автомашины олимп хэмээн нэрлэдэг 48 дахь удаагийн “Дакар ралли” уралдаан өндөрлөлөө.

14 хоногийн турш авто, мото спорт сонирхогчдын анхаарлыг татсан энэ уралдааны мотоциклийн төрөлд 120 гаруй тамирчин уралдав. Манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар оролцож, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгалаа. Сүүлийн буюу хаалтын 13 дахь гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 13 гарааны дараах нийлбэр дүнгээр шилдэг 20, Ралли-2 ангилалдаа 10-т багтав. Тодруулбал, нийт тамирчдаас 16, Ралли-2 ангилалд зургаадугаар байр эзэлжээ. Түүнчлэн шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрын цомын эзэн боллоо. Энэ бол монгол хүний Дакарт бичсэн түүх юм. Ингэснээр Монголоос “Дакар ралли”-д оролцсон тамирчдаас цом хүртсэн анхны тамирчин болов. Тэрбээр уралдаанаа дуусгасны дараа “Дакарт уралдахад төсөөлөл анх байгаагүй ч үүнийг хийх ёстой л гэж бодсон. Гэхдээ дотроо нууцхан шилдэг 20-д багтах юмсан гэх хүсэлтэй. Тэгээд “Дакар ралли”-д оролцсоноор 16-д багтаж, зарим гараанд дээгүүр уралдаж, зураг унших сургалтад сууж номын дуу сонссондоо баяртай байна. Бидний төслийг анхнаас дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Энэ хүртэл авч явсан “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхаа хамт олонд талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтаар 48 дахь удаагийн “Дакар ралли”-г өндөрлүүллээ. Тэрбээр “Адармаатай төгсгөл байлаа. Энэ хүртэл намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Ямартай ч 13 гараагаа дуусгаж, шилдэг 30-д багтсандаа баяртай байна” гэв.

Энэхүү уралдаанд амжилттай оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 20-ны өглөө эх орондоо газардана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10