МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД 2025 ОНД НИЙТ 149 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

admin@talim.mn
2025/12/25

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв.

Залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл медаль, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, Их дуулгаас долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15 нь мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна.

Нийт хүртсэн 149 медалийн 36 нь алт, 43 нь мөнгө, 70 нь хүрэл юм. Үндэсний шигшээ багийн тамирчдын энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын тэмцээний 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын сонгомол зайд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10