Төв аймгийн мөнгөн морьт сумын Засаг дарга Э.Болормаа согтуудаа ажилтнаа зодсон хэрэгт 100 мянгаар торгуулаад өнгөрчээ

admin@talim.mn
2025/12/18

Төв аймгийн Мөнгөн морьт сумын Засаг дарга Э.Болормаа согтуудаа тамгын газрын ажилтнаа зодсон гэмт үйлдэлдээ хариуцлага хүлээхгүйгээр Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байна. 

Угтаа бол хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон тохиолдол Төрийн албан ажиллах эрхгүй болдог хуультай.

Гэтэл Засаг дарга Э.Болормаа нь хуулийн байгууллагаар шалгагдаад гэмт буруутай нь тогтоогдсон байхад торгуулиад л өнгөрсөн нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа аж. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан Э.Болормааг хэзээ Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага хүлээлгэх вэ? 

Хамгийн анхаарал татахуйц зүйл нь тухайн Засаг дарга өөрөө Төв аймгийн ИТХ-ын Хүний эрхийн хорооны дарга мөн ёс зүйн хорооны даргаар ажилладаг гэх. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ёс зүйг хянаж, зөрчил гаргасан эсэхийг дүгнэх ёстой хүн ёс зүйн ноцтой зөрчил гаргажээ.

Хэрэв энгийн нэгэн төрийн албан хаагч согтуугаар бусдад гар хүрсэн бол ямар хариуцлага хүлээх вэ? Харин эрх мэдэл бүхий албан тушаалтан ижил үйлдэлд холбогдсон тохиолдолд хууль яагаад дуугүй өнгөрч байгаа мэт харагдаж байна вэ гэсэн асуулт зайлшгүй урган гарч байна.Жилийн өмнө Мөнгөн морьт сумын ИТХ-ын нарийн бичиг эмэгтэйг ажилтнаа алгадсан шалтгаанаар халж байжээ.

Ёс зүйн хороо гэдэг нь нэр төдий бүтэц биш. Энэ бол төрийн албанд шударга ёс, хариуцлага, үлгэр жишээг тогтоох ёстой институц. Гэтэл түүнийг тэргүүлдэг хүн өөрөө ёс зүйн маргаантай асуудалд холбогдсон ч хариуцлага хүлээхгүй өнгөрвөл “ёс зүй” гэдэг үг утгаа алдах нь тодорхой.Албан тушаал нь хуулиас дээгүүр биш. Ёс зүйн хороо нь даргаа хамгаалдаг байгууллага ч биш. Хэрэв дээрх мэдээллүүд үнэн бол холбогдох байгууллагууд ил тод тайлбар өгч, шалгалтын явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой. Харин үнэн биш бол мөн л баримтаар няцаах үүрэгтэй.

Өнөөдөр нэг ажилтан зодуулсан гэх асуудал мэт харагдаж болох ч, цаанаа энэ нь төрийн албаны ёс зүй, хууль тэгш үйлчлэх зарчим, иргэдийн итгэлд шууд хамаарах ноцтой сэдэв юм. Ёс зүйн тухай ярих эрх зөвхөн ёс зүйтэй хүнд л бий...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10