С.Бямбацогт: Төрд дараа болж, хувийн хэвшлийн хөгжилд тээг болж буй төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ

admin@talim.mn
2025/12/17

Өнөөдөр зарим төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулах шийдвэр гаргажээ. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнол-ын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж байгаа. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байх-ыг гол зарчмаа болгож байна.

Өнөөдрийн байдлаар нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс 73 нь 100% төрийн өмчийн компани байна.

Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгааг та бүхэн мэднэ.

  • Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана.
  • Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг цахим орчинд нээлттэй болгож олон нийтийн хараа хяналтад оруулна.

Өнөөдөр зарим төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулах шийдвэр гаргалаа.

Тухайлбал дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана.

Үүнд:

1. -“Монголын цахилгаан холбоо” ХК;

2. -“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;�

3. -“Үндэсний давхар даатгал” ХК;

4. -“Монголын хөрөнгийн бирж” ХК;

5. -“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;

6. -“Шивээ овоо” ХК;

7. -“Багануур” ХК;

8. -“МИАТ” ТӨХК;

9. -“Төрийн банк” ХК;

10. -“Эрдэнэс Тавантолгой” ХК;

11. -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

12. -“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;

13. -“Дулааны III цахилгаан станц” ХК;

14. -“Дулааны IV цахилгаан станц” ХК;

15. -“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

16. -“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

17. -“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

18. -“Амгалан дулааны станц” ТӨХК.

Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.:

1. -“Дулаан шарын гол” ТӨХК;

2. -“Цемент шохой” ХХК;

3. -“Монгол шуудан” ХК;

4. -“Багануур дулааны станц” ТӨХК;

5. -“Налайхын дулааны станц” ТӨХК;

6. -“Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7. -“Ховд дулааны станц” ТӨХК;

8. -“Улаангомын дулааны II станц.

Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:

1. “Эрдэнэс Монгол” ХХК;

2. -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;

3. -“Улаанбаатаар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4. -“Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ;

5. -“Автоимпекс” ХК;

6. -“Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;

7. -“Автозамын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК.

Дээрх компаниудын хувьд 100% хувьчлахгүй, төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааны хувь хэмжээг үндсэн чиглэлээр нарийвчлан тодорхойлно. Юун түрүүнд нээлттэй хувьцаат компани болгохын тулд компанийн засаглалыг шинэчлэх, санхүүгийн тайланд нь хөндлөнгийн аудит хийлгэх, ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийнэ. Энэ бүхнийг хийхдээ төрийн өмчийг үнэгүйдүүлж үрэн таран хийсэн ерээд оны алдааг давтахгүй.

Зайлшгүй төрийн мэдэлд байх өмчийн хүрээг тодорхойлж цэгцлэнэ. Өөрөөр хэлбэл төр өөртөө дараа болж байгаа, хувийн хэвшлийн хөгжилд тээг болж байгаа төрийн өмчит компаниудыг цэгцлэх реформыг зоригтой хийнэ. Төрийн өмчийн хувьчлахдаа үе шаттай, ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн олон нийтэд ил тод хэрэгжүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24