Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ажиллана

admin@talim.mn
2025/12/15

Японы Токио хотод болсон “Их дуулга”-ын үеэр тус улсын жүдогийн холбооны удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооныхонтой албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд “Judo for Tomorrow” төслийг Монгол Улсад дахин хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төсөл нь Монголын жүдо бөхийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд, өсвөрийн жүдогийн дасгалжуулагч нарыг чадавхжуулахад чиглэх аж. Төслийн хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 1-10-нд Японы мэргэжлийн дөрвөн дасгалжуулагч Улаанбаатар хотод ажиллаж, орон нутгийн жүдогийн багш, дасгалжуулагч нарт зориулсан 10 хоногийн сургалт зохион байгуулна.

Түүнчлэн “Кодокан институт төв”-тэй хамтран ажиллах бөгөөд энэ хүрээнд өсвөрийн 10-15 дасгалжуулагчийг мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулах аж. Дээр дурдсан хамтын ажиллагаа нь Монголын жүдо бөхийн хүүхэд, өсвөр үеийн сургалтын чанарыг дээшлүүлэх, багш, дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд ойртуулах чухал алхам болно гэдгийг талууд онцоллоо.

Ташрамд дурдахад, “Их дуулга”-ын дараа манай шигшээ багийнхан “Кодокан институт төв”-д тав хоногийн турш олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод эх орондоо ирж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10