Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

admin@talim.mn
2025/12/15

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барихаас 87 блокийн суурийн ажлыг хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Нийт бүтээн байгуулалтын явц төлөвлөгөөний дагуу 20 хувьтай үргэлжилж байна. 2026 онд 65 хувьд хүргэнэ. Ингэснээр эхний ээлжийн орон сууцуудыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны дундаж хэмжээг 61 м.кв байхаар төлөвлөсөн. Мөн 20 минутын хугацаанд алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчиход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, тохижилт, үйл ажиллагаа, явуулах боломжтой 20 минутын хотын орчныг Сэлбэ хотод бүрдүүлнэ. 2025 онд нийт 113 блок барилгаас 87 барилгын суурийн ажил хийгдээд байна.  Үүнээс газар чөлөөлөгдөөгүйн улмаас 17 блок барилгын суурийн ажил эхлээгүй байгаа" гэв.

Сэлбэ хотод явган хүний 42.5 км зам, 9.5 км авто зам, 19.6 км дугуйн зам барина. Мөн 3780 хүүхдийн 3 сургууль, 1200 хүүхдийн 5 цэцэрлэг барих юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10