"Physical Asia" шоуг санаачилсан "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ

admin@talim.mn
2025/12/12

"Physical: Asia" шоунд Монгол Улсын баг тамирчид оролцоход “Spark Agency" компани чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус агентлагийн залуус уг нэвтрүүлгийг санаачилж, Өмнөд Солонгосын талын нэвтрүүлгийн баг руу хүсэлт явуулсан юм. 

Нийгмийн даатгалын газраас тус агентлагийн дансыг царцааж, доторх мөнгийг нь татан авчээ.

Энэ талаар  “Spark Agency" компанийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн:

Данс царцааж хулгай хийхээ больсон гээгүй юм уу!!!Харъяа дүүргийн Нийгмийн даатгалын газраас байгууллагын данс царцааж доторх мөнгийг нь татжээ.Spark Agency нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өөрсдийн чадах зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгон бүтээлч салбарын мэргэжилтэнг бэлтгэж шинийг эрэлхийлж яваа залуус.Хэдий хуулийн хугацаандаа татвар, НДШ-ээ төлөх нь бидний үүрэг ч нэн түрүүнд ажилчдынхаа цалинг цагт нь тавих нь миний үүрэг. Бид Татвараас зайлс хийсэнгүй, хулгайн мөнгөөр санхүүжиж явсангүй.Улайм цайм татвараас бултаж байгаа болон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа байгууллагуудаа ялгаж салгадаггүй юм уу? Бүртгэлтэй утасны дугаар минь нээлттэй байсаар байтал ямар ч сануулгагүйгээр данс хааж, мөнгө татна гэдэг бол зүгээр л хулгай шүү.

Төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татвар төлөгчдөө, жижиг дунд ААН байгууллагуудаа дэмжинэ гэдэг хийсвэр үгээр бамбай хийж дандаа хүчирхийлнэ.  Тун харамсалтай бөгөөд гунигтайяа. За тэгээд болнодоо, гомдол, шар хор зэрэг оршин байна. ????Татвараасаа давсан орлоготой, бодлогоор дэмждэг төртэй, Эх орондоо амьдрах нөхцөл, эрх тэгш боломжоор хангагдсан нийгэм ирнэ гэдэгт найдаж байна  хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10