Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа

admin@talim.mn
2025/12/09

Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан арга хэмжээний ярилцлагыг өнөөдөр цахимаар зохион байгуулж, цаашид анхаарах зарим асуудлын талаар холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон Үндэсний аврах бригад, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга нар, алба хаагчид оролцож, ой, хээрийн гал түймэр унтраасан арга тактик, ашигласан дэвшилтэд техник, технологи, санал, дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 2026 онд гарах Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан даалгавар, удирдамж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэл бүхий бүс нутагт шуурхай бүлэг ажиллуулах, хүч хэрэгслийг зөв хуваарилах, ой, хээрийн гал түймэр унтраах арга зүйн сургалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлаж, нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан үр дүнтэй зохион байгуулах, Онцгой байдлын ерөнхий газар, Ойн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд аймаг сумдын байгаль орчны газар, байгаль орчны улсын байцаагч, ойн газрын харьяа ойн анги, нөхөрлөлтэй ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах зэргийг чиглэл болголоо.

Нийт гал  түймрийн 63.5 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 32.9 хувийг сансраас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 3.6 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24