Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

admin@talim.mn
2025/12/09

“Enjoy AI–2025” олон улсын уралдаанд Монголын тал нутгийн хүүхдүүд бахархам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа. Нийслэл хотоос 1000 гаруй километрийн алсад суралцаж буй Unitel STEAM HUB-ийн бяцхан инженерүүд олон улсад зохион байгуулагддаг робот, кодчиллын “Enjoy AI” тэмцээний Монгол Улсын анхдугаар шатанд түрүүлж, эх орноо төлөөлөн дэлхийн аваргын тайзнаа өрсөлдөхөөр мордсон юм.

Монгол орон даяар цахим хуваагдлыг бууруулж, хүүхэд бүрд инженер, технологийн суурь мэдлэг олгох зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн орон нутгийн сурагчид дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль эх орондоо авчирлаа.

· Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB-ийн Ч.Баттулга багштай баг

“Дроне- Кодчилол” төрөлд Р. Ууганбаяр 1-р байр “Алтан медаль”

· Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB-ийн Ч.Баттулга багштай “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар 2-р байр “Мөнгөн Медаль”

· Дархан -Уул аймгийн Unitel STEAM HUB-ийн Т.Энхжаргал багштай Н.Амин-Эрдэнэ , Б.Содгэрэл нар “Дэлгэцгүй Кодчилол” төрөлд 3-р байр хүрэл медалийн эзэд боллоо.

Юнител групп 2022 оноос эхлэн хүүхэд багачуудад амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран технологи, инженерчлэлийн мэдлэг эзэмшиж, үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг бүтээж, цахим хуваагдлыг бууруулах зорилгоор байгуулж эхэлсэн Unitel STEAM HUB орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хөтөлбөр болон өргөжив.

Өдгөө Монгол орны 21 аймагт STEAM сургалтын техник, хэрэглэгдэхүүнээр бүрэн тохижуулсан 22 танхимд 3144 хүүхэд 5 төрлийн 10 түвшний сургалтад амжилттай хамрагдаж төгсөөд байна.

Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас зүүн хязгаар Дорнод хүртэл, 2390 км-ийн зайтай хоёр аймгийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид хичээллэж байна. Энэ бол Юнител группийн хэрэгжүүлсэн Unitel STEAM HUB хөтөлбөрийн гурван жилийн үр дүн. Үүнээс гадна, нэмэлт арга хэмжээ, үйл ажиллагаагаараа дамжуулан сурч, хөгжихийг эрмэлздэг 65,000 гаруй хүнд цахим ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх бодит боломжийг бэлэглэжээ. Товчхон дурдвал:

  • Алслагдсан аймгуудын сурагчдад дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт амжилттай хамрагдах зөвлөгөө, туршлага хуваалцах сургалтыг 7 аймгийн Unitel STEAM HUB төвд зохион байгуулсан;
  • Сансрын долоо хоног арга хэмжээг хүүхэд, залууст сонирхолтой, оролцоотой байдлаар 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсан;
  • Ахмад настнуудын цахим боловсролыг дэмжиж, компьютер, гар утасны хэрэглээнд өдөр тутам тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж, туслах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Энэхүү төслийг илүү олон хүүхдэд эх орон даяар хүртээмжтэй хүргэхийн тулд Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, UNICEF, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газартай хамтран хэрэгжүүлдэг. Бидний хамтдаа бүтээж буй Unitel STEAM HUB зөвхөн STEAM боловсрол, ур чадвар олгоод зогсохгүй “Боломжийг хүн бүрд” уриан дор урам зориг, бодит зорилго, хүсэл тэмүүллийг түгээж байна.

Unitel STEAM HUB хөтөлбөрийн сурагчдын нэг өдөртэй танилцсан нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10