Сургууль цэцэрлэгийн түр хугацаанд зогсоох зэрэг саналыг хэлэлцэж байна

admin@talim.mn
2025/11/23

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг,  “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна. 

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. 

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна. 

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус,  A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна. 

ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар 7-р сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг. 

2025 оны 11-р сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний "Алаг цоог дэгдэлт"-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг  яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна. 

Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.

Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна. (2025.11.23)
Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10