Тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ.

admin@talim.mn
2025/10/30

Таван жилийн үндсэн чиглэлийг Шинжлэх ухаанд суурилан боловсруулж, төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, олон нийт гээд нийт 14 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж 644 санал авч, тусгасан.

Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьсон.

Үндсэн чиглэл 8 зорилтод төвлөрч Ерөнхий сайд Г.Занданшатарын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д тулгуурлан Үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон.

Цаашид хэн олон форум зохиож, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.

Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ. Өөрчлөлт тус бүрийг 426 тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжинэ.

Иргэдийн дундаж цалинг хэрхэн өсгөх вэ?, Хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?, Нэг сурагчид ногдох боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ? зэрэгт салбар бүрийн хувь нэмэр, авсан арга хэмжээ, үр дүнг хэмжиж, хэрэгжүүлж, хянаж, үр дүнг тооцно.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн чадамжийн үнэлгээний дундаж, Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний дундаж, Эдийн засгийн эргэлтэд орсон патентын тоо зэрэг нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий 40 гаруй үзүүлэлтийг одоог хүртэл тооцож чадаагүй байгааг тодруулж, үндсэн чиглэлийн төсөлд тооцдог байхаар тусгалаа.

Иргэн, хувийн хэвшилд хэр хүртээмжтэй, хүнд сурталгүй, үр өгөөжтэй үйлчилж байгаагаар төрийн ажлыг хэмжиж, дүгнэнэ.

Үр дүнд таван жилийн дараа “хийсэн үү?, хийгээгүй юу? Зорилтдоо хүрсэн үү? Хүрээгүй юу” гэдгийг үзүүлэлтээр харж, эргээд хариуцлага тооцдог зөв механизм бүрдэнэ.

Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулж, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10