Г.Дамдинням: Ойрын жилүүдэд багтаан шатахууны гурван сарын нөөцөө хадгалах савтай болно

admin@talim.mn
2025/10/23

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд түлш шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, УБТЗ импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ойрын өдрүүдэд Засгийн газар, АҮЭБЯ нь ОХУ болон БНХАУ-тай дээд түвшинд нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд бид тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд шуурхай зохион байгуулалт хийж буйг онцлов.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт “Роснефт” компанитай уулзсан. Тус компаниас энэ сарын 15-ны өдрөөс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар дууссан болохыг мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд АҮЭБ-ийн сайд ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ удаа дараа ярилцаж татан авалтыг хийлгэж байгаа. Бидний тооцооллоор бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ” гэдгийг онцлов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн хоёр чиглэлд ажиллана, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах, импортлогч компаниудын тулгамдсан асуудлууд болон татан авалтын нэмэгдүүлэхэд анхаарч байна. УБТЗ шуурхай ажиллаж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газар үйл ажиллагааг хөнгөвчилж ажиллаж байгаа. Иймд бүх талууд ажлаа шуурхайлж, бэлэн байдлаа хангах нь чухал байна гэв.

Уулзалтын төгсгөлд, сайд Г.Дамдинням “Өчигдөр Монгол Улсын засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэгдүгээрт, ирэх онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгч, улсын нийт хэрэглээний нэг сарын хэрэглээг хангах сав барьж, байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн нөөц нэмэгдүүлэх асуудалд ч дэмжлэг үзүүлнэ.

Ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн ТЦА болон ГЕГ, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өгч, цаашид АҮЭБЯ-тай хамтран нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд шуурхай ажиллахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10