“China Mining 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа

admin@talim.mn
2025/10/23

БНХАУ-ын Тяньжинд болж буй “China Mining 2025” арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, салбарын яам болон МУУҮАссоциаци хамтран "Оюут улаан" ХХК, "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 

Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйн чиг хандлагыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилготой тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли,  салбарын яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон АМГТГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Хөрөнгийн бирж, “Оюут улаан” ХХК-ийн төлөөлөл зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 150 гаруй оролцогч оролцлоо.

Монголын арга хэмжээг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли нар үг хэллээ. Салбарын яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн болон хэтийн төлөв”, "Эрдэнэс Монгол" нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Эрдэнэс Монгол” нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга, Монголын Хөрөнгийн Биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж авах нь” сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн үеэр Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжихэд хамтын ажиллагаа стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.

“China Mining 2025” арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас гадна Хятад-Араб, Африк, Саудын Араб, Иран, Казахстан, Балба, Мадагаскар зэрэг олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

“China Mining 2025” хурал дээр Таван толгой болон Монголын нүүрсний үйлдвэрлэлийн талаар мэдээллийг М.Мэндбаяр дарга танилцууллаа. Манай улсын экспортын орлого, эдийн засаг тэр чигээрээ эрдсийн түүхий эдээс хамааралтай. Аз болоход бид дэлхийн хамгийн том зах зээлтэй шууд хил залгаа оршдог. Ийм сайхан давуу талыг Монголдоо ашигтайгаар, бас хөршдөө өгөөжтэйгээр, хамгийн гол урт хугацаанд тогтвортой хөгжүүлмээр байна. Ийм “урт хугацааны тогтвортой” худалдааны үндэс суурь бол аливаа гэрээ хэлэлцээр харилцан ашигтай байх нь явдал юм" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10