ӨБХ: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2 хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх саналыг дэмжлээ

admin@talim.mn
2025/10/23

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2 хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх саналыг дэмжлээ. Энэ саналыг Төсвийн байнгын хороо дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнд зарцуулна гэв.


Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцын түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа болон Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй нийт 53 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10