УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Хүүхдийн мөнгө бол зардал биш

admin@talim.mn
2025/10/08

“Хүүхдийн мөнгө”-ний зарцуулах эрхийг эцэг, эхэд нь өгснөөр зарим талаар үр ашиггүй үрэгдэж байгаа нь бас л нэг бодит үнэн. 

Нөгөө талаас нь харвал хүүхдийн мөнгийг ирээдүйн амьдралд нь зориулж хуримтлал болгохыг төр бодлогоор хуульчилбал зөв шийдэл болох нь дамжиггүй.

Харамсалтай нь хүүхдийн мөнгөөр "голоо зогоох" өрхүүд асар олон тул цаг үеэ хараахан олоогүй асуудлыг хөндлөө гэж үзэх нь ч бий.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр "Хөгжлийн түвшингээс үл хамаарч аль ч улс орны төр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууддаа халамж, тэтгэмж үзүүлдэг.

Тодруулбал, дэлхийн 23 улсад хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин, өрхийн орлогоос үл хамаарч олгож ирсэн байдаг.

Харин хөдөлмөрийн насны хүмүүст халамж олгох бус хөдөлмөрлөх, ажиллах боломжийг нь бүрдүүлэх нь төрийн үүрэг байдаг.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хүүхдийн хөгжил болон хөнгөлөлттэй зээлийн бодлого чухал гэдгийг сайтар мэдэрсэн учраас энэ хоёр бодлогыг эрс өөрчлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэж байгаагаа онцлов.

Монгол Улсын хувьд анх 2007 онд хүүхдийн мөнгөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр 0-18 насны хүүхэд бүрд төрөөс 3000 төгрөг олгож эхэлсэн юм.

Түүнээс хойш жил бүр хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх асуудал яригдаж, 20 мянга болгосон бол  2019 онд Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 100 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн. Ингэхдээ өрхийн орлогоос хамаарч хүүхдэд 100 мянган төгрөг олгоно гэж мэдэгдэж байсан ч ялгаварлахгүйгээр 0-18 насны хүүхэд бүрд олгохоор шийдвэрлэсэн юм.

Аль ч нөхцөлд хүүхдийн мөнгийг зогсоох биш, үүнийг хэрхэн бодит хөрөнгө оруулалт болгоход чиглэсэн бодлого, зохицуулалт л чухал гэдгийг тодотгох нь зүйн хэрэг.

Эх сурвалж: Vip76



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10