МАН-ын даргын суудлын төлөөх тулаан өнөө ч өрнөсөөр. Тус намын Бага хурлаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон ч Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн зөвшөөрсөнгүй. Бүр ил цагаандаа гарч, засаглалын хямрал руу чирэх нөхцөл үүсчихээд байна.
Өчигдрөөс эхлэн хэвлэлүүдэд бичигдэж байгаагаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өнөөдөр /2025.10.06/ өргөн барих аж.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн хэмээн үзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна