Монгол, Оросын барилгын салбарын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов

admin@talim.mn
2025/10/02

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков болон бусад албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд сайд Э.Бат-Амгалан өнөөгийн барилгын салбарын хөгжилд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмэр, үлэмж их байсныг дурдаад, “Монгол, Орос хоёр улс цаг уур, бүс нутаг, газар зүйн хувьд төстэй нөхцөлд оршдог тул барилгын норм, стандарт, технологийн чиглэлээр харилцан суралцах, туршлага солилцох өргөн боломж бий. Ялангуяа угсармал орон сууцны ашиглалт, шинэчлэл болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Оросын туршлагыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байна” хэмээн онцоллоо.

Элчин сайд А.Н.Евсиков мөн талархал илэрхийлээд “Монгол Улсад барилгын салбарт Орос, Хятад Улс нь хамгийн ойр, чухал түншүүдийн нэг бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж нээлттэй байна” хэмээн дурдав. Түүнчлэн барилгын салбарын чиглэлээр инженер, мэргэжилтэн, боловсон хүчин сургах, бэлтгэх чиглэлд Оросын тал байнга нээлттэй, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улсын баруун аймгуудаар аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, энэ салбарт хоёр тал хамтран ажиллах боломж байгааг дурдав. Тухайлбал, сүүлийн жилүүдэд маш ихээр баригдаж байгаа амралтын газруудыг орчин үеийн чиг хандлагад нийцсэн дэд бүтэцтэй болгох, ялангуяа ариун цэврийн байгууламж, ногоон барилгын асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын туршлага, шийдлийг нэвтрүүлэх боломжтой гэдгийг санал болголоо.

Саяхан хоёр улсын Засгийн газар Евро Азийн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, харилцан ашигтай худалдаа хийх тохироонд хүрсэн нь чухал алхам болсныг тэмдэглэв. Ялангуяа Монголд үйлдвэрлэсэн барилгын материал болох гантиг, чулуу, цемент, барилгын дулаалгын хөвөн, ноосон материал зэргүүдийг ОХУ-руу экспортлох бүрэн боломжууд байгааг онцлов. Энэхүү хэлэлцээрийг эрх бүхий байгууллагаар соёрхон батлуулахад Улсын Хурлын гишүүний хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Оросын талаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дагасан төмөр эдлэл, хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурдаж, энэ чиглэлийн хамтын ажиллагааны бодитой саналуудыг судлахыг хүсэв.
Мөн ОХУ нь хуучны барилгын салбарын норм, дүрмээ бүрэн шинэчилж, эдгээр шинэчилсэн бүх норм, дүрмийг Монголын талд гардуулахад бэлэн байгааг илэрхийлэв.
Цаашид Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дор зохион байгуулагддаг хоёр улсын барилгын асуудал эрхэлсэн яам хоорондын дэд комиссыг сэргээх асуудалд талууд харилцан тохиров.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10