Т.Аубакир: Ахмад буурлууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөе

admin@talim.mn
2025/10/01

Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууд аа,

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
2025 онд Ахмадын өдрийг “Ахмад настнууд бүс нутаг болон дэлхий дахины үйл ажиллагааг манлайлагчид: Бидний хүсэл эрмэлзэл, сайн сайхан байдал, эрх" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр бид ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхээс гадна эх орныхоо хөгжилд оруулсан хичээл зүтгэл, гавьяаг дахин санаж, талархал илэрхийлдэг эрхэм утга учиртай. Монголын ахмадууд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил, шинэ үеийн боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж, гэр бүл, нийгмийн үнэт туршлага, өв соёлыг үеийн үедээ өвлүүлэн үлдээж ирсэнд төр, засаг болон залуу хойч үеийнхний өмнөөс гүн талархал илэрхийлье.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ахмад настны цогц үнэлгээнд суурилсан идэвхтэй насжилтын болон асаргааны цогц, тусламж үйлчилгээг төр, төрийн бус байгууллагаар гэрээлэн үзүүлж ахмад настны сайн сайхан байдал, нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ахмадын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг олон зохицуулалтыг тусгаж 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд баталж, 2024 оноос хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настан өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй буюу орлогоо нэмэгдүүлэх, тэтгэврийг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Аливаа хуулийг шинэчилж баталснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй, ахмад настанд чиглэсэн эрх зүйн орчин, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээ сайжирч байгаа боловч шийдлээ хүлээж буй олон асуудлууд байсаар байна.
Ахмад настанд чиглэсэн төрийн бодлогыг зөвхөн ахмадуудад чиглэсэн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгохоор хязгаарлахгүй өргөн цар хүрээтэй харах шаардлагатай байна. 
Бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмад настан Та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, ахмад буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.
Ахмад буурлууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөж, гэр бүл, үр хүүхдийн халуун дулаан хайраар хүрээлэгдэн, амар амгалан, баяр баясгалантай амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Монгол Улсын Их хурлын гишүүн, 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10