Хийснийг хийснээр нь хүлээн зөвшөөрөх цаг

admin@talim.mn
2025/10/01

Найруулагч Б.Баярын цахим хуудсандаа бичсэн нэгэн өгүүлбэрийг уншаад өөрийн эрхгүй “Нээрээ ч тийм юм уу” гэсэн бодолд автав. Тэрбээр Хотын дарга Х.Нямбаатарын талаар:

“Олон жил бугшсан буруу тогтоцтой энэ их хотын хэл амтай ажлыг үхтэлээ доромжлуулж, муулуулсан хэрнээ улайран зүтгэж, мятаршгүй дайчин ажиллах юм аа энэ Нямбаатар. Ийм мээр ховор байсан. Мань байсан бол аль хэдийнэ буугаад өгчихсөн. Хэзээ ч алдаа гаргадаггүй цорын ганц хүн бол юу ч хийдэггүй, хийж ч чаддаггүй. Зүгээр л бусдыг муулж суудаг хүн байдаг юм” хэмээн бичсэн байлаа.

Энэ үгийг уншаад өөрийнхөө сэтгэлгээг эргэн харлаа. Хотын дарга битгий хэл төрийн албаны удирдлагуудыг алдаа гаргахыг нь анддаггүй, өө хайж шүүмжилдэг зангаасаа ичив.

Үнэндээ Х.Нямбаатартай холбоотой олон шүүмжлэл, муу үгийг бид л түүнд оноож өгсөн мэт. Харин бодитоор харвал, түүний ахалсан баг сүүлийн хэдэн жилд хотын хөгжилд бодит олон ажил хийж, олон жил шийдэлгүй ужгирсан асуудлуудыг шийдэж, зоригтой алхам хийжээ. Хууль бус газар олголтыг цэгцлэх, авто замуудыг өргөтгөх, бариад дутуу орхисон хотын өнгө үзэмжийг гутааж буй барилгуудыг буулгах, шинэ хот байгуулах гээд хийж, бүтээснийг нь тоочвол бишгүй.

Тэр бүртээ хэнэггүй ч юм шиг мөртлөө зоригтойгоор хэл амны урдаас сөрж, заримдаа хатуурхах нь иргэдэд буруу мэт санагддаг. Гэвч үнэндээ хийж буй үйлдэл нь зөв, үр дүн нь тодорхой ажээ.

Тэгэхээр асуулт гарч ирнэ. Яагаад бид хийснийг хийснээр нь хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бол. Монголчууд бид аливаа хүний сайн үйлдлийг сайшаан үнэлэхийн оронд алдааг нь анддаггүй, урам өгөхийн оронд үгүйсгэдэг буруу хэв маягт дасчихсан мэт. Тэрхүү сэтгэлгээний хандлагаа өөрчлөх цаг аль хэдийнэ болжээ. Хотын өнөөгийн удирдлагууд түүний баг зөв зарчмаар зоригтой ажиллаж буй нь бодитоор харагдаж байна. Тиймээс хийснийг хийснээр нь үнэлэн хүлээн зөвшөөрч, муулчлахын оронд урам хайрлаж ерөөх нь нийслэл хотын маань хөгжилд хамгийн үнэт чухал хувь нэмэр болох биз ээ.

 Эх сурвалж: Tug.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10