Ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна

admin@talim.mn
2025/10/01

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна  Нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хонгийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хонгийн эхэн үедэд орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр оолон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд оолон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10