БНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

admin@talim.mn
2025/10/01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг ойжуулах бөгөөд цаашид 3,000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.

Батсүмбэр сумын нутаг дахь МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвд болсон төслийн нээлтэд “Юхан” корпорацийн Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Чо Минчёл, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Пак Чонху, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон Ойн газар, Төв аймгийн удирдлага, Сум дундын ойн анги, Ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь “Юхан” корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Ойн газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.

“Юхан” корпорацийн охин компани болох “Юхан Кимберли” компани 2003 оноос Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 10 жилийн хугацаанд 3,250 га талбайд 10 сая мод тарьж ургуулсан.

Үүний зэрэгцээ ойжуулсан талбайн арчилгаа, хамгаалал, байгаль орчны боловсрол олгох, нутгийн иргэдийн оролцоог хангах замаар таримал ойн менежментийг сайжруулахаар 20 гаруй жил идэвхтэй ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд 1978, 1996, 2013, 2017 онд гарсан  түймрийн улмаас 18,000 га талбай өртсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10