Х.Нямбаатар: Явган, дугуйн замыг огт хөндөхгүйгээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх замыг барина

admin@talim.mn
2025/09/29

Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн 7 хоногт /2025.09.24/ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажилласан юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р хороолол хүртэлх зам байдаг. 

Тус замын ачааллыг бууруулахаар Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. 

Тус авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна. 

Түүнчлэн нэмэлтээр Яармагийн шинэ гүүрнээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж буй. Өөрөөр хэлбэл Яармагийн шинэ гүүрнээс Зайсан гүүр хүртэлх авто замын төлөвлөлтийг хийсэн" гэв.

Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй. Яармагийн гүүрний хойд хэсгээс Зайсангийн гүүр хүртэлх Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүйгээр хойд хэсгээр нь замын трасс гаргаж 3.6 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Энэ зам Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулна” гэв.

                  Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй. Яармагийн гүүрний хойд хэсгээс Зайсангийн гүүр хүртэлх Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүйгээр хойд хэсгээр нь замын трасс гаргаж 3.6 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Энэ зам Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10