ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

admin@talim.mn
2025/09/25

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн (World Green Building Council) Европ, Төв Азийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ричард Тейхманныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс болон Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын боломжийн талаар санал солилцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд ногоон барилгын хөдөлгөөнийг дэмжихийн чухлыг онцлов.

Үргэлжлүүлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байгааг дурдлаа. Тэрбээр уг өөрчлөлтөд ногоон барилгын талаар тодорхой заалтууд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд, Европын орнуудын туршлага, сайн жишгийг тусгах сонирхолтой байгаагаа онцлов. 

Ногоон барилгын стандарт, технологийг барилгын хуульд тусгаснаар Монгол Улс олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжтой ” гэдгийг сайд тодотгов.
Өөрийн зүгээс Ричард Тейхманн ногоон барилгын стандарт, бодлогын хэрэгжилтийн талаар олон улсын зөвлөмж, чиг хандлагаар дэмжлэг үзүүлэх боломжтойг тэмдэглээд, Монгол Улс байгалийн арвин баялаг, залуу хүн амтай, өөрийн гэсэн онцлогтой улс гэдгийг онцоллоо.

Түүнчлэн энэ давуу талууд нь ногоон барилгын хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх таатай хөрс суурь болхийг дурдав.

Уулзалтын төгсгөлд сайд Э.Бат-Амгалан, Ричард Тейхманн нар Монголын Ногоон барилгын хүрээлэн Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн гишүүн болсонд харилцан баяр хүргэцгээв.

Талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10