Ө.Шижир:Алт тушаагдахгүй байна гэдэг нь хяналт шалгалт сул буюу хилээр нууцаар гараад байнаа л гэсэн үг

admin@talim.mn
2025/09/23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.09.23/ 14.00 цагт эхэллээ.

"Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэрэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2020 онд ковидын үед хил хаалттай байхад 23 тонн алт Монгол банкинд тушаагдаж байсан. 2021онд 21,7 тонн алт тушаагдаж байсан бол өнөөдөр 8 тонн ч хүрэхгүй байгаа. 1970 оноос хойш алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчихсэн энэ үед олборлогдсон алт нь Монгол банкиндаа тушаагдахгүй байна гэдэг нь хяналт шалгалт сул буюу хилээр нууцаар гараад байнаа л гэсэн үг. Тийм учраас засгийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хилээр нууцаар гарч байгаа алт дээр онцгой анхаарахгүй бол 2026 оны улсын төсөв дээр суусан 20 тонн алтыг ирэх жил олборлож чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. 

Цаашлаад дархан цаазтай, төрийн тахилагатай, тусгай хамгаалалттай газар нутгууд дээр алт олборлоод, үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нь нээчих юм бол бид дараа нь Бурхан Халдун, Отгонтэнгэр, Сутай Хайрханыг ухах эрх зүйн гарц боломжийг нээж өгж байна. Тэгэхээр энэ асуудалд бид маш сайн анхаарах хэрэгтэй.
Манай үндсэн хуулинд төрт ёс, төр соёлынхоо уламжлалыг нандигнана, өвлөнө гээд өгүүлбэр байгаа шүү.

Тэгээд Ноён уул , Бурхан Халдун, Отгонтэнгэр эдгээр чинь түүх соёл маань мөнөөсөө мөн. Тийм учраас ерөнхийлөгчийн хэсэгчилж тавьсан хоригийг дэмжиж байгаа. Ер нь цаашдаа бид гарц нээж өгж болохгүй. Одоо ашиглаагүй 200 тонн бүхий нөөц нь тогтоогдсон 84 ордоо эхлээд ашиглалтад оруулъя.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10