ДАШТ-д оролцох Монголын тамирчид Англи улсыг зорилоо

admin@talim.mn
2025/09/01

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нд Английн Ливерпүүл хотод эхэлнэ.

10 хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 60 гаруй орны 500 орчим боксчим оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчез нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин оролцохоор өнөөдөр хилийн дээс алхлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар өрсөлдөнө. Тэгвэл эрэгтэйчүүдээс 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Б.Мишээлт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар рингэнд гарна. Тэмцээн энэ сарын 4-нд эмэгтэйчүүдийн 48, 51, 75, эрэгтэйчүүдийн 55, 65, 70 кг-ын жингийн тулаанаар эхлэх юм.

Сонирхуулахад, Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 16 медаль хүртсэн юм. Анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлд гавьяат тамирчин Б.Чинзориг 63.5 кг-д мөнгө, Б.Мишээлт 67 кг-д хүрэл медалиар энгэрээ мялааж байв. Харин ДАШТ-ээс цор ганц удаа алтан медаль хүртсэн нь 2009 оны ДАШТ бөгөөд Италийн Милан хотод болсон тус тэмцээнээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10