П.Наранбаяр: 141 дүгээр сургуулийн дэргэдэх барилгыг түрээслэхээр судалж байна

admin@talim.mn
2025/08/31

Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах 141 дүгээр сургууль 5000 гаруй хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэх ачаалал өндөртэй сургууль юм.

Энэ хүрээнд ачааллыг бууруулах зорилгоор тус сургуулийн дэргэдэх CU сүлжээ дэлгүүртэй барилгыг нэмж түрээслэхээр судалж байна хэмээн Боловсролын сайд мэдээллээ.

Тэрбээр "141 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангид гэхэд 630 хүүхэд шинээр элсэн орж буй. Баянгол дүүргийн 26 дугаар хороо нь 20 гаруй мянган оршин суугчтай.

Иймд барилга нэмж түрээслэх шаардлага, хэрэгцээ байна. Төр түрээслэх боломжийг судалж байна. Түрээслэгч талаас төрд барилгаа түрээслэхийг дэмжиж байгаа. 

Ингэснээр таван ангид 10 бүлэг хичээллэж, 141 дүгээр сургуулийн ачааллыг бууруулан хоёр ээлж рүү оруулах боломжтой болно" гэв. 

Түүнчлэн нийслэлд 36 сургуулийн 19,814 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсныг түрээслэх гэх мэт хариу арга хэмжээ авсны дүнд гурван сургууль болгоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… Өчигдөр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10