Өнөр хороолол, Баянхошуунд цогц гудамж зам барих Дэлхийн банктай хамтарсан төсөл 15 хувьтай үргэлжилж байна

admin@talim.mn
2025/08/29

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Нийт ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна. Эдгээр төслөөр явган зам, унадаг дугуйн зам, авто зам, ногоон байгууламж, ус ихээр тогтдог хэсэгт ус зайлуулах шугам сүлжээг иж бүрнээр нь барина. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч гээд бүх нэмэлт тоноглолыг ч хийж гүйцэтгэнэ. 2026 оны аравдугаар сард нийт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хүрээнд 1 дүгээр хорооллын арын зам буюу Өнөр хороолол орчимд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Авто зам, явган зам, борооны ус зайлуулах байгууламж, ногоон байгууламжийг цогцоор шийдсэн гудамж замын төсөл Улаанбаатарт анх удаа хэрэгжиж байна. Өнөр хороолол, Баянхошуунд нийт ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна. Цаашид нийт 5 байршилд уг цогц гудамж замыг барина. Төслийн зураг төсөл боловсруулах зэрэг ажил 2022 оноос эхлэн хэрэгжиж буй” гэлээ.

"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа “Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг барина. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Төслийн бас нэг онцлог нь байрны гаднах орцноосоо эхлээд л явган зам үргэлжилнэ” гэв.

Төслийг гүйцэтгэгч "Макс Рөүд" ХХК-ийн захирал Ц.Балдангомбо “Өнөр хорооллын цогц гудамж замын төслийн ажил 15.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн зургаадугаар сард ажил эхэлсэн боловч бэлтгэл ажил, зураг төслийн өөрчлөлтүүд орсон нь ажлын явцад нөлөөлсөн. Баянхошуунд ч гэсэн хөрс солих ажлуудыг нэмэлтээр хийх хэрэгтэй болсон. Хотын шугам сүлжээтэй уялдуулж ажлаа төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Энэ жил нийт төслийн 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй” гэлээ.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлыг удаан гүйцэтгэж байна, хичээл сургууль ороход аюулгүй байдлаа хангаж яаравчлан ажлыг гүйцэтгэж, энэ жилийн 50 хувийн төлөвлөлттэй хүрэхийг даалгалаа.

Цогц гудамж замын замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, бүх хүнд ээлтэй байхаар боловсруулсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10