Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

admin@talim.mn
2025/08/22

Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит үнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсныг салбарын сайд онцолж байна.  Жишээ нь, баяжуулсан коксжих нүүрс 22.6 хувь, хайлуур жонш  54.3 хувь, төмрийн хүдэр 26.6 хувиар илүү үнээр тооцож байжээ. 

Тэрээр “Түүхий эдийн үнэ өндөр үед компаниуд тэсч байсан ч, үнэ буурахад алдагдалд орж, үйл ажиллагаа доголдож байна. Тиймээс бид бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжиж байна. Шинэ журамд зааснаар аж ахуй нэгж бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг биржийн дүнгээр тооцож АМНАТ төлнө. Ингэснээр биржийн арилжааны идэвх нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрөх тооцоо гарсан. Мөн өмнөх зохицуулалтын улмаас 47 боловсруулах үйлдвэр зогссон байсныг засах шийдвэр гарлаа. Өмнө нь төрийн өмчит компаниас (Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөг, Эрдэнэс Критикал гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргахад бүртгэхгүй байсан тул аж ахуй нэгжүүд хохирдог байсан. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын биржийн тухай хуулиараа биржээр худалдан авсан байх шаардлага тавьдаг, энэнээс шалтгаалж аж ахуй нэгжид хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн томоохон бодлого зогссон. Жишээлбэл, Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр дээрх бодлогын зөрчилөөс болж хоёр жил зогссон байсан. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэв. 

Түүнчлэн, Засгийн газрын тэмдэглэлээр түр журам мөрдөж, цаашид Ашигт малтмалын биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10