Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна

admin@talim.mn
2025/08/19

Улаанбаатар хотоос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан, 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн 3 төслийг 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажлууд явагдаж байна. Тиймээс эдгээр төслийн барилга угсралтын ажлууд бэлэн болсны дараа дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар өнөөдөр хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр-Аж үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрсдэлүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, шинэ төв цэвэрлэх байгууламжийн талаар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уулзалтад оролцогчдод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээнд нийлүүлэгдэж буй бохир усны бохирдлын агууламж PH усны орчинд 2 дахин их, усанд уусдаггүй, тунадаг хатуу бодисууд буюу умбуур бодис 4-264 дахин их, органик болон химийн бохирдол 9-98 дахин их байна. Тиймээс дээрх төслүүдийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх нөөцөөс урт хугацаанд, тогтвортой нэмэгдүүлж, ДЦС-уудад хаягдал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах дэд бүтэц бий болгож, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний институцын чадавхыг бэхжүүлэхэд чухал холбогдолтой болохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцоллоо. Тэрбээр бохирдол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй эмнэлгүүд, машин угаалгын газруудад үйл ажиллагаагаа сайжруулах, хаягдал усыг дахин боловсруулах чиглэлээр үүрэг даалгавруудыг өгч, асуудлаа хэлэлцлээ.

Улаанбаатар хот MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр аж, ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажиллаж байна. Үүнээс 470 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 нь эмнэлэг, 170 нь ресторан, цайны газар байдаг. Гэсэн ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10