Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

admin@talim.mn
2025/08/19

Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөл Монгол улсад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Монгол улсын засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төслүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцон сонирхсон асуултаа Тэргүүн шадар сайдаас асууж хариулт авлаа.

Манай оронд хөгжлийн төсөл хэрэгжүүлэгч томоохон байгууллагын хувьд АХБ-ны төлөөлөл хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйд ач холбогдол өгч буй тэргүүлэх салбаруудын талаар илүүтэй сонирхож байна. Тэргүүн шадар сайд бизнесийн орчныг сайжруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаа олон улсын байгууллагын төлөөллүүдэд танилцууллаа. Үүнд:
- Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээж авахаас гадна хянан шийдвэрлэдэг болсон;
- Экспортыг нэмэгдүүлэхийн тулд Монгол улс газар зүйн байршлаа ашиглан бүс нутагтаа ре-экспорт хийх үндсэн төв болох бодлого;
- Төрийн залгамж халаа үргэлжилж засгийн газраас зарласан төслүүд ач холбогдлын эрэмбийн дагуу үргэлжлэн хэрэгжих тухай;
- Төр хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх үе шатыг бууруулж зарим төслийг аймаг орон нутаг бие даан хэрэгжүүлэх хуулийн орчин бий болгох;
- Монгол улсын Хөгжлийн банкаар олон улсын зээл тусламжийг дамжуулдаг болох зэрэг асуудлыг хөндөн танилцууллаа.

Тэргүүн шадар сайдын хувьд Хөгжлийн банкны засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа онцлоод АХБ-ны төлөөллийг тус банкны төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр ажиллах, олон улсын хөгжлийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгосноор Монгол улсын зээлийн орон зай тэлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Үүний тулд хуулийн хүрээнд өөрчлөлт хийж, шалгуур хангах өөрчлөлтийг эхлүүлэх ёстойг ч онцоллоо.

Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл өгсөнд АХБ-ны удирдлагууд талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10