Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлснээр бизнесийн орчны хүнд суртал буурах боломжтой

admin@talim.mn
2025/08/15

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллийг өнөөдөр (2025.08.15) хүлээн авч уулзав.

Энэ үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих, уул уурхайн биржийн хууль, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгох, тэтгэврийнх реформ, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны арилжааны талаар олон нийтийн ойлголт, ил тод мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд мэргэжлийн холбооны байр суурийг сонсож, санал солилцлоо.

Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хувьд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсонд давхар хариуцлага гэж хүлээн авч байгаагаа илэрхийлээд, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлогын хүрээнд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах боломж, бизнесийн орчны хүнд суртлыг бууруулах, төрийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн дуу хоолойг тусгах талаар онцоллоо.

ЭЗХЯ нь зах зээлд хувийн хэвшлийн орон зайг тэлж, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бий болгохыг чухалчилж байна. Энэ хүрээнд мэргэжлийн оролцогчдын санал шийдэл, уялдаа холбоо чухал. Иймд, бодлогын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогчид асуудлаа хамтдаа тодорхойлох, шийдэл дэвшүүлэх ёстойг онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10