52-ын даваан дээр хүн мөргөж, хөнөөгөөд зугтаасан жолоочийг илрүүлжээ

admin@talim.mn
2025/08/14

Орон нутгийн замд эмэгтэй хүнийг мөргөж, амь насыг нь хохироогоод ослын газраас зугтаасан жолоочийг илрүүлжээ.

Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд сарын 08-ны өдрийн 23:00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын бүрэлдэхүүн болон шалгалтын ажиллагааг хийхэд 32 настай эмэгтэй тээврийн хэрэгсэлд дайруулж амь хохирсон байх бөгөөд хяналтын камергүй, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хэргийн газраас зугтаасан болох нь тогтоогдсон байна.

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг үндэслэн Төв аймгийн Цагдаагийн газар Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, осол гарган хэргийн газраас зугтаасан тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Сэжигтэн 42 настай эрэгтэй ажээ. 

Жолооч та бүрэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлж байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10