Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Хурлын заалаа тэрбумаар зассаныг сонсоод ой гутлаа, П.Наранбаяр сайд аа

admin@talim.mn
2025/08/14

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийн нүүр номын хуудсаараа дамжуулан Боловсролын сайд П.Наранбаяр үг дайжээ. Тэрбээр, "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна.

Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно. Гэвч таван дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо алга. 

Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо. Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн таван дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга. 

Бүтэн найман сарын хугацаанд Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ. Шаардлага тавихаар урдаас боломжгүй, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, харамсалтай байна.

Эдгээр хүүхдүүдийг хаана сургах вэ? Дахиад 50, 60-аар нь нэг ангид гурван ээлжээр чихэх үү? П.НАРАНБАЯР САЙД АА? Хэвлэл мэдээллээр та бүхний хурлын заалаа тэрбумаар зассан мэдээллийг олж уншаад залуу хүний хувьд үнэхээр ой гутаж байна. Хүүхдүүд тал нь хугархай сандал дээр сууж байхад, яамныхан массажны сандал дээр тухалдаг байж болох уу? Та нөхдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай.

Яамны зөвлөл бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гэсэн чиг үүрэг нь давхацсан, хүнд суртлын хоёр шатны эдгээр даргыг ч яам томилдог.

Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна. Хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн байгаа ч ширээ сандал, ор хэрэгсэлгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг яаралтай шийдэхийг шаардсаар байх болно" хэмээжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10