Б.ЦЭНГЭЛ: УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛД НИЙТ 20 КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХААР САНАЛ ОРУУЛЛАА

admin@talim.mn
2025/08/07

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, энэ чиглэлээр Үндсэн чиглэл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэхийг сайд нарт үүрэг болгосон байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл  төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах, 2024-2028 онд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийг өөрчлөн байгуулах, хувьчлах, биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжаалж, хувьцаат компани болгох талаар дараах мэдээллийг танилцууллаа.

Тус 20 компанийн 10-66 хүртэлх хувийг Монголын болон гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг уг хуулийн төсөлд тусгажээ.
Үүнд:
1.Эрдэнэт үйлдвэр
2.МонРоствемтет
3.Эрдэнэс Тавантолгой
4.МИАТ ТӨКХ
5.Төрийн банк
6.Хөдөө аж ахуйн бирж
7.Хөдөө аж ахуйн корпорац
8.Үндэсний давхар даатгал
9.Эрчим хүчиний 11 компани багтаж байна.

17 компанийг цөөлөх, 9 компани дээр бүцсийн өөрчлөлт хийж, татан буулгаж, нэгтгэх чиглэлээр тодорхой саналуудыг танилцуулжээ.

  • Монголын үнэт цаасны клирингийн төвийг Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй нэгтгэх

  • Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллаганааы төвтэй нэгтгэх

  • Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай, Улиастайн эрчим хүчний системийг Цахилгаан дамжуулах эрчим хүчний системтэй нэгтгэх

  • Ховд, Увс, Дөргөний усан цахилгаан станцыг нэгтгэх

  • Богдын голын усан цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станцыг нэгтгэх

  • Алтай, Улиастайн салбар болон бусад түгээх сүлжээний компаниудыг нэгтгэх

  • Шингэн түлш ачих байгууламжуудыг Эрчис Ойл компанид нэгтгэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэхээр танилцууллаа.

Татан буулгаж, нэгтгэж нийлүүлэх 9 компани

  • Авто импекс компанийн шүүхийн маргаантай асуудлыг Сангийн яамтай ярилцаад төрийн мэдлийн хувьцааг худалдах чиглэлийг барина.

  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг татан буулгана.

  • Боомтын хөгжлийн корпорацыг татан буулгана.

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв, Эрдэнэт медикал эмнэлгийг Зүүн бүсийн хавдрын оношилгоо дэд төв болгохоор шийдлээ.

  • Тавантолгой түлшийг нийслэлийн өмчит бүрэн шилжүүлэх,

  • Аялал жуулчлалын үйлчилгээний төвийг татан буулгах

  • Багануур эрчим компанийг татан буулгах зэрэг арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 109 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Дээр дурдсан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 109 компани 87 болгон цөөрүүлнэ.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд удахгүй агентлагийн бүтцийг Засгийн газраар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан давхацсан чиг үүрэгтэй, салбарын сайдын бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт болон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудад байгаа чиг үүргийн давхардлыг арилгах саналыг мөн боловсруулж, ирэх долоо хоног танилцуулахыг манай газарт болон холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Төрийн өмчит компаниудын захирлын цалин, хангамжийн асуудлыг ярьсан. Үйл ажиллагааны үр дүн, компанийн ашиг орлогод нийцсэн цалин урамшууллын системийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд удаа дараа илэрхийлж байгаа. Тиймээс энэ дагуу олон улсын байгууллагуудтай хамтран аргачлалыг боловсруулж байна. Төрийн өмчит компанийн захирлын хамгийн өндөр цалин, дунд дүн, бага дүн гэдэг дээр судалгаа хийсэн. Гол нь үндсэн цалин тийм өндөр биш. Харин жилийн эцсээр ажлын үр дүнд нь тулгуурлан урамшууллын системийг шинэчлэх асуудлыг танилцууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд эцэслэн танилцуулна" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10