Кувейтийн сангийн тэргүүлэгчид Монгол Улсын Засгийн газар, зам, тээвэр, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ

admin@talim.mn
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.04) Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолборын нээлтэд оролцох үеэрээ Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Валийд Аль-Бахар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Зүүн, Өмнөд Ази, Номхон далайн орнуудын бүсийн менежер Юсеф Аль-Бадер болон Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн нартай уулзлаа.

Уулзалтаар талууд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас энэ төслийг цааш нь үргэлжлүүлж “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх талаар ярилцлаа.

Мөн Улаанбаатар хот – Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн явцын талаар санал солилцлоо

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Юуны өмнө Таныг Монгол Улсад айлчлан ирж, “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолборын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаад талархал илэрхийлье.

Монгол Улсад Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас багагүй хэмжээний буцалтгүй тусламжийг үзүүлж тухайн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн салбарын нэн чухал шаардлагатай гэсэн орон нутгийн нисэх буудал шинэчлэх ажил, авто зам барих төслүүдэд зарцуулагдаж байгаад талархалтай байна” гэлээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” нь зөвхөн зам, бүс нутгийн иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй аялал жуулчлал, эдийн засаг, хүмүүнлэг, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг бүхий л салбарт онцгой хувь нэмэр оруулах чухал төсөл юм” гэдгийг онцлоод, энэ төслийг цааш нь үргэлжлүүлж “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх талаар ярилцлаа.

Кувейтийн сан нь манай улсын зам, тээврийн салбарын томоохон хөрөнгө оруулагч түншийн нэг.

Авто замын салбарт олон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төслийг 2002 онд, Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төслийг 2010 онд, Уньт-Тариалан чиглэлийн төслийг 2015 онд тус тус амжилттай хэрэгжүүлж нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлж байсан.

Кувейтийн сан нь энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу Улаанбаатар хот – Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар - Лүн чиглэлийн 6 эгнээ авто замын ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэн Сангийн яаманд хүргүүлсэн. Уг төслийн нийт төсөвт өртөг 360 сая ам доллар гэж тооцоолсон бөгөөд Сангийн яамнаас зээлийн хүсэлтийг Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн санд хүргүүлнэ” гэдгээ уламжиллаа.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Валийд Аль-Бахар “Өндөрхаан нисэх онгоцны буудлын нээлтэд урьж оролцуулсанд талархлаа илэрхийлье.

Уг нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, олон улсын ангилалтай болгох ажлын хүрээнд бид техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг үргэлжлүүлэн хийж, хөрөнгө оруулалтын тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэсэн бодлого чиглэл баримтлан ажиллаж байна.

Мэдээж төслийн санхүүжилтын хувьд хөрөнгө оруулалтын үзүүлэлт нэмэгдэх учир хөгжлийн бусад сангуудаас нэмэлт хөрөнгө оруулалтыг татаж ажиллах, Кувейтийн сан тэргүүлж ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Кувейтийн сангийн тэргүүлэгчид Монгол Улсын Засгийн газар, зам, тээвэр, аялал жуулчлал дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10